/ / 2017 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛЫН САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2017 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛЫН САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Цагдаагийн газрын нэгдсэн сургалт, зөвлөгөөний үеэр 2017 оны 01 дүгээр улиралын сахилга хариуцлагын зөвлөгөөн зохион байгуулагдав.

Энэ удаагийн сахилга хариуцлагын зөвлөгөөнөөр алба хаагч нэг бүрийн ажлын үзүүлэлт, үр дүн, сахилга ёс зүйг авч хэлэлцсэнээрээ хэний нуруун дээр ямар ачаа үүрэгдэж байгааг бодитой харуулсан бөгөөд үүгээрээ өмнөх зөвлөгөөнүүдээс онцлог байж алба хаагч нараас нилээдгүй шинэ санал, санаачлага гаргаж байв.
Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат өгсөн үүрэгтээ бид хуулиар хүлээсэн үндсэн үүргээ хэрэгжүүлэхдээ иргэд олон нийтийн итгэлийг хүлээж, төрийн үйлчилгээг шуурхай хүргэн, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах нийгмийн шаардлага байгааг дурьдаад энэ ажлыг бидний ирээдүй болсон бүх шатны сургууль, хүүхэд залуучуудаас эхлүүлэхийг үүрэг болгов.
Хуулиар хүлээсэн үндсэн үүрэгт ажлаа хангалтгүй зохион байгуулсан алба хаагч нарт ажил сайжруулах хугацаатай үүрэг өгч сахилга ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтан, алба хаагч нарт албан шаардлага, албан мэдэгдэл гардуулж, нэгдүгээр улирлын дүн мэдээгээр сахилга ёс зүйн зөрчил гаргаагүй Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн хамт олонд талархал гардуулан туслах аж ахуйгаас 1 тооны хониор урамшуулж, хамт олноороо нэг өдөр амрах эрх олгов.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна