/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / АЛБАНЫ ЭРЭЛЧ НОХОЙ МОЛЛИ ДАХИН ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛЛЭЭ

АЛБАНЫ ЭРЭЛЧ НОХОЙ МОЛЛИ ДАХИН ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛЛЭЭ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах Хэрлэн 1 дүгээр сургуулийн дотуур байрнаас иргэн Д.Энх-Ундрал нь 2017 оны 01 дүгээр сарын 26 ны өдөр 11 цагийн орчимд Samsung galaxy S4 маркийн гар утас хулгайд алдсан гэх гомдол мэдээлэл ирсэний дагуу Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Эрдэнэбат, эрүүгийн туслах төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч О.Түмэнжаргал, албаны эрэлч нохой Молли нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг түргэн шуурхай ажиллаж албаны эрэлч нохой Моллийг сонгон ололт, мөрдөлгөнд ашиглаж хэргийг халуун мөрөөр нь илрүүлж алдагдсан эд зүйлийг олж тогтоон сэжигтэн “Х”-г дайчлан баривчилсан тул ажлын хэсгийн албаны эрэлч нохой Моллийд ажлын өндөр амжилт хүсье.

 

Боловсруулсан:Эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Л.Базарагчаа

Хянасан:Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн хошууч Т.Чинбаатар

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна