/ / 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА АРД ИРГЭДДЭЭ ТАЙЛАГНАЛАА

2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА АРД ИРГЭДДЭЭ ТАЙЛАГНАЛАА

Цагдаагийн газраас 2016 оны үйл ажиллагаагаа иргэддээ тайлагнах тайлант өдөрлөгийн арга хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Хан Хэнтий чуулгын байранд зохион байгууллаа.

Уг ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Хууль зүйн хэлтсийн дарга Л.Бат-Октябрь болон орон нутгийн удирдлагууд, Иргэний зөвлөлийн гишүүд оролцож цагдаагийн байгууллагыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн урилгаар Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид хүрэлцэн ирж Хэнтий аймгийн ард иргэдэд уран бүтээлийн дээжээсээ толилууллаа. 
Тайлан тавих ажиллагаанд 330 орчим иргэн оролцож, үнэтэй санал зөвлөмж, талархал хүргэсэн бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд идэвхи зүтгэл гарган, үнэтэй хувь нэмрээ оруулсан иргэн Л.Энхбаатар, Л.Үл-Олдох нарыг баярын бичиг, мөнгөн шагналаар шагналаа. Мөн үеэр Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, зэвсэг хэрэгслийг танилцуулан, гарын авлага, боршур тараан өгч, хэрэглэгчийн үнэлгээний санал асуулга авч дүнг нэгтгэлээ.

Боловсруулсан:Холбоо мэдээллийн инженер, цагдаагийн дэслэгч Э.Отгонбаяр

Хянасан:Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн хошууч Т.Чинбаатар

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна