ӨЛЗИЙТ ТОСГОНЫ ИРГЭДЭД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ТАНИЛЦУУЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь хэсэгт зааны дагуу аймгийнхаа иргэдэд 2019 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулах ажлыг зохион байгуулж байгаа билээ.
Энэ удаагийн тайлан танилцуулах арга хэмжээнд Хэрлэн сумын Өлзийт тосгоны иргэдэд 2019 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах, #Ятгах тусам нягтал” арга хэмжээний хүрээнд залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт хийж иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч ажиллаа.
Мөн иргэдээс хэрэглэгчийн үнэлгээний санал, асуулга авч, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн #Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар бэлтгэсэн гарын авлага, санамж, сэрэмжлүүлгийг тараан судлууллаа.