/ / “УРЛАГИЙН БАГА НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“УРЛАГИЙН БАГА НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Урлагийн бага наадам”-д цагдаагийн газрын төв орон нутгийн цагдаагийн хэлтэс, тасгуудын 9 баг оролцсон бөгөөд мэндчилгээ, гоцлол дуу, хамтлаг дуу, бүжиг, язгуур урлаг, хөгжим, уран уншлага, жүжигчилсэн тоглолт зэрэг 8 номинацаар өрсөлдсөнөөс   “Мэндчилгээний төрөл”-д Захиргааны удирдлагын тасаг, “Гоцлол дуу”-ны төрөлд Эрүүгийн цагдаагийн тасаг, “Хамтлаг дуу”-ны төрөлд Бор-Өндөр сум дахь цагдаагийн хэлтэс, “Бүжиг”-ийн төрөлд Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын тасаг,  “Язгуур урлаг”-ын төрөлд Мөрдөн байцаах тасаг, “Хөгжим”-ийн төрөлд Бор-Өндөр сум дахь цагдаагийн хэлтэс, “Уран уншлага”-ын төрөлд Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын тасаг, “Жүжигчилсэн үзүүлбэр”-ийн төрөлд Бор-Өндөр сум дахь цагдаагийн хэлтэс тус тус тэргүүн байр эзэлж нийлбэр дүнгээр Бор-Өндөр сум дахь цагдаагийн хэлтэс “Тэргүүн байр”, Эрүүгийн цагдаагийн тасаг “Дэд байр”, Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасгийн хамтарсан баг “Гутгаар байр”-нд тус тус шалгарсан юм.

Цагдаагийн газрын “Урлагийн бага наадам”-д идэвх санаачлаг гарган оролцсон нийт хамт олон, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, халуун алга ташилтаараа бид бүхнийг дэмжсэн нийт үзэгчиддээ гүн талархал илэрхийлье. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна