/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / “ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ” сэдэвт ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгууллаа.

“ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ” сэдэвт ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгууллаа.

Монгол Улсад үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн 25-30 хувийг эзэлж байгаа “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн шалтгаан нөхцөлийг тогтоох, таслан зогсоох, гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, шинэ санал, санаачлагыг дэмжиж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилготой “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвтэй хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Одгэрэл, Шүүхийн тамгын газрын дарга Б.Баярсайхан нарын 12 байгууллагын удирдлагууд болон сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, төвийн багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, орон нутгийн Хэнтий, Өндөрхаан телевиз, “Хэнтий мэдээ” агентлаг, “Хэрлэнгийн цэнхэр алс” төрийн бус байгууллага, архи согтууруулах ундааны зүйлээр худалдаа үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, өсвөр үеийнхний төлөөлөл зэрэг 110 хүн оролцлоо.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар, аймгийн Шүүх, Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газар, Шүүхийн шинжилгээний алба, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хан Хэнтий цогцолбор сургуулийн хүүхдийн “Хүслэн” оролцооны удирдах зөвлөл зэргээс нийт 9 илтгэл хэлэлцүүлж гаргасан санал санаачлагыг эрэмбэлэн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөнд тусгуулах шийдвэр гарган ажиллаж байна.

"АЮУЛГҮЙ АМАР ТАЙВАН ХАН-ХЭНТИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА"

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна